Хоёр гэр шатжээ

Өчигдөр нийслэлийн онцгой байдлын газарт объектын гал түймрийн зургаа, гал түймрийн зөрчлийн дөрөв, аврах ажиллагааны нэг дуудлага ирсэн байна. Дуудлагуудын дагуу Нийслэлийн аврах анги, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажилласан байна.
Тухайлбал баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол 171 дүгээр байрны хоёрдугаар орцондутаа гарч байна гэсэн дуудлагыг иргэн утсаар 12:35 цагт өгснөөр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн хоёрдугаар тасгийг гаргахад цахилгаан зуухан дээр битүү чанагч залгаатай орхисон байсныгаюулгүй болгосон байна.
Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 23:50 цагт өгснөөр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн нэгдүгээр тасгийг гаргахад таван ханатай гэр, эд хогшил шатаж байсныг унтраажээ. Мөн баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 46 дугаар сургуулийн хашаанд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 00:11 цагт өгснөөр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн хоёрдугаар тасгийг гаргахад иргэн таван ханатай гэр, барилгын материал шатсаныгунтраасан байна.
Б.Бурмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ