Монгол, Европын судалгаа хамтын ажиллагааны семинар болно

Монгол, Европын судалгаа, инновацийн хамтын ажиллагааны семинар маргааш Монгол, Японы төвд болно. Тус семинарыг Эдийн засаг, хөгжлийн яамны Инноваци төр-хувийн хэвшлийн түншлэлийн газар, ШУА, Европын Холбооны Төлөөлөгчийн газар хамтран зохион байгуулах юм байна. Түүнчлэн Гадаад харилцааны яамны “Номин” танхимд ирэх даваа гарагийн 11.00-17.00 цагт Европын холбоо болон гишүүн орнуудаас Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн талаарх үзэсгэлэн болох аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ