"Домог" хамтлагийнхан өнөөдөр эх орондоо ирнэ

Язгуур урлагийн "Домог" хамтлагийнхан өнөөдөр эх орондоо ирнэ. Болгар улсын Нессебар хотноо наймдугаар сарын 23-31-ний өдрүүдэд зохиогдсон язгуур урлагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон "Домог" чуулгынхан тэмцээний Гранпри шагналыг хүртэн, дэлхийн язгуур урлагийн үнэмлэхүй аварга цолны эзэн болсон билээ. Түүгээр зогсохгүй "Домог"-ийнхон дан хөгжмийн төрөлд өрсөлдөн, дэлхийн аваргын болзол хангаж, эртний Грекийн домогт гардаг хөгжмийн бурхан Орфюзийн дүрс бүхий алтан цомыг гардсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ