ЦЕГ-аас Ж.Бямбадоржид мэдэгдэл хүргүүллээ

Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж “Хүний эрхийн үндэсний комисст иргэдээс ирүүлсэн гомдлуудаас хамгийн их хувийг цагдаагийн байгууллагууд тэр дундаа мөрдөн байцаагч нар сэжигтнийг айлгаж, сүрдүүлдэг. Хийсэн хэргээ хүлээхгүй бол эхнэр хүүхэд, ээж аавыг нь хорино гэж айлган, хүчээр хэрэг хүлээлгэдэг гэсэн гомдол эзэлж байгаа” гэсэн мэдээлэл хийсэн билээ.
Харин ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, хурандаа Т.Сайнжаргал дээрх мэдээллийг эрс эсэргүүцэж, “Цагдаагийн ерөнхий газарт мөрдөн байцаалтын явцад хүний эрхийг зөрчиж, хүчээр хэрэг хүлээлгэсэн, айлган сүрдүүлсэн тухай гомдол нэг ч ирээгүй. Тиймээс хүний эрхийн үндэсний комиссын даргыг худал ташаа, баримтгүй мэдээлэл гаргасан тул манай байгууллгаас албан бичиг илгээсэн” гэв.
Б.Цэрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ