Ерөнхийлөгчийн цалинг хоёр саяар тогтоолоо

Монголын хуульчдын анхдугаар их хурал Төрийн ордонд гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Хуульчдын холбооны гишүүний татварын хэмжээ, Хуульчдын мэргэжлийн үйл ажиллагааны дүрмийг баталж, Холбооны ерөнхийлөгчийг сонгосон юм. Өнөөдөр өглөөний хуралдаанаар Хуульчдын холбооны гишүүний татварын хэмжээг батлах санал хураалт явуулж, 20 мянган төгрөгөөр тогтоолоо. Харин холбооны ерөнхийлөгчийн цалинг нэг сая 88 мянган төгрөг байхаар оруулж ирсэн ажлын хэсгийн саналыг бага гэж үзсэн тул хуралд оролцогчдын саналаар хоёр сая төгрөг болгон баталлаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ