Цочир хүйтэрнэ

Өнөөдөр нутгийн баруун хагаст, 9-10-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орж, газар тариалангийн бүс нутгаар шөнөдөө цочир хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

Улаанбаатар хотод үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч шөнөдөө 1-3 градус, өдөртөө 9-11 градус дулаан байна.

Есдүгээр сарын 10-наас 14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

10-нд зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн хойд хэсгээр, 12-нд нутгийн хойд хэсгээр, 13-нд нутгийн зүүн хагаст хур тунадас орно.

Салхи 11-нд Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр, 12,13-нд зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ.

10-наас өдөртөө бага зэрэг дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан, Говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна. Хугацааны эцсээр эрс сэрүүснэ гэж Ус цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ