“Камертон-2” –ын ялагчид “Бид дөрөв” нэртэй болжээ

Монголын рок попын өнгийг тодорхойлох, хөвгүүдийн шилдэг хамтлагийг төрүүлэх зорилготой “Камертон-2” шоуны ялагчид өнөөдөр анхны CD-нийхээ ажилд оржээ. Тэд хамтлагаа “Бид дөрөв” хэмээн нэрлэсэн гэнэ. Энэ талаар дуучин Д.Болд фэйсбүүк хуудастаа бичжээ. Авьяас билэг, хүч чадвараа сорьж өрсөлдөж байснаас дөрөвдүгээр шатанд шилдэг 16 оролцогч тунаж үлдсэн билээ. Тэд шат болгоны хүнд даалгавруудыг өөрсдийн хичээл зүтгэл, авьяас чадвар, тэсвэр тэвчээрээр даван туулсан. Тэгвэл эдгээр шилдэг 16 орлцогчоос 624 дугаартай Б.Замбалгарав, 728 Дугаартай Б.Баярмандах, 729 дугаартай Б.Оргил, 184 дугаартай Д.Зориг нар шилдгийн шилдэгээр тодорсон юм. Ингээд Монголын рок попын ертөнцөд хувьсал хийж, цоо шинэ өнгө төрхийг авчрах “boy band” төрөн гарсан билээ. Тэд хамгийн өндөр шагналын сан 150 сая төгрөг, таван жилийн продюсерийн гэрээний эзэд болсон. Тус хамтлагийн продюсерээр Төрийн соёрхолт, дуучин Д.Болд ажиллаж буй билээ.
Б.Бурмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ