Хоёр хүн бусдын гарт амь үрэгдэв

Өнгөрсөн ням гарагт Хан-Уул дүүргийн есдүгээр хороо, Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт бусдад зодуулж амь насаа алдсан хоёр тохиолдол гарчээ.

Мөн хөдөлмөрийн аюулгүй байдлын журам зөрчиж хүний амь нас хохирсон хоёр хэрэг гарлаа. Тухайлбал ХУД-11-р хороонд байрлах"Маршал таун" хотхоны барилгын хашаанд "ЭКО Констракшн" ХХК-нд ажилтай 44 настай эрэгтэй Б ньүерийн далангийн бетонон хоолой угсарч байгаад өндөр хүчдэлийн тогонд цохиулж нас барсан хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.

Мөн Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дэвсгэрт 19 настай залуу барилгын машинд хавчуулагдаж амь насаа алджээ.

Б.Бурмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ