Тарвага агнаж байгаад баригдлаа

Өчигдөр Сонгинохайрхан дүүргийн уулын аманд тарвага агнах гэж байсан залуу баригджээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт уулын аманд тарвага агнахаар явж байсан 34 настай залууг Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт автомашинтайгаа явж байхад нь саатуулсан байна. Одоогоор эд мөрийн баримт болгож агнасан тарвага, буу сумыг нь хурааж авчээ.
Б.Бурмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ