Баруун, зүүнээр нь ангилан хөдөлгөөнд оролцуулж магадгүй

Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрийн ахалдаг “Замын хөдөлгөөнийг бууруулах ажлын хэсэг”-ээс нийслэлд хийгдэж буй зам засварын ажил дуусах арваннэгдүгээр сарын 01-нийг хүртэл амралтын өдрүүдэд автомашины жолооны хүрдийн баруун, зүүнээр нь буюу иргэдийн хэлж заншсанаар буруу, зөв талдаа жолооны хүрдтэй автомашинаар нь ялган хөдөлгөөнд оролцуулах санал гарчээ. Өмнө нь тэгш, сондгойгоор нь ялган хөдөлгөөнд оролцуулж байсан ч иргэд дугаар сольж зүүх хууль бус үйлдэл олширч, замын хөдөлгөөний ачаалал төдийлөн буурахгүй байсан тул жолооны хүрдээр нь ялган хөдөлгөөнд оролцуулах талаар ийнхүү яригдсан юм байх. Хамгийн гол нь зам засварын ажлыг эрчимтэй үргэлжлүүлэхийн тулд үүнээс илүү шалгарсан арга үгүй бололтой. Гэхдээ иргэдээсээ асуугаад хэрэв дээрх саналыг дэмжвэл шийдвэр гаргахаар зэхэж байгаа гэх мэдээлэл байна. Ямартай ч иргэд зөвшөөрчихвөл амралтын өдрүүдэд эрхээ эдэлж автоамшинаа унадаг иргэдийн эрх бас хаагдах нь.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ