“Намрын ажил"-д оролцохоор залуус аян замдаа гарлаа

Монголын Залуучуудын Холбоо, Залуучуудын хөдөлмөрийн төв бирж, ҮХААЯ хамтран “Ажилтай орлоготой, Монгол залуу” хөтөлбөрийн хүрээнд “Намрын ажил - залуус” төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү ажлын хүрээнд их, дээд сургуулийн оюутнууд болон ажилгүй иргэд хамт олноороо нэгдэн оролцож байгаа ажээ. Өнөөдөр уг төсөлд хамрагдсан “Монгол” дээд сургуулийн 50 гаруй оюутан Төв аймгийн Жаргалант, Сэлэнгэ аймгийн Сайхан суманд ургац хураалтын ажилд оролцохоор аян замдаа гарлаа. Харин маргааш “Хамаг Монгол” МСҮТ-ийн 55 оюутан Сэлэнгэ аймгийн Сайхан суманд, “Монгол” дээд сургуулийн 15 оюутан Дархан-Уул аймгийн Шарын гол суманд очиж ургац хураалтын ажилд оролцох юм байна. Энэхүү ажилд залуус 7-14 хоногийн хугацаанд ажиллах бөгөөд өдрийн 20 мянган төгрөгийн цалинтай ажээ.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ