Хятад бэлгэвч хэрэглэхийг хоригложээ


Африкийн Гана улсад Хятадад үйлдвэрлэгдсэн 200 сая бэлгэвчийг хэрэглэхгүй байхыг иргэдэд сануулсан байна. Учир нь тэдгээр бэлгэвчүүдээс лабораторид шалгалт хийж үзэхэд алдаатай хийгдсэн нь илэрчээ. Бэлгэвчүүд маш амархан урагдаж, цоорч байсан нь хэрэглэх шаардлага хангахгүй хэмээсэн байна. Хилээр нэвтэрсэн эдгээр бэлгэвчүүдийн 110 саяыг нь хураасан бол үлдсэн хэсэг нь аль хэдийнэ хүмүүсийн гарт тарсан байна. Эдгээр бэлгэвчүүд нь цагаан саарал өнгийн гялгар ууттай дээр нь ДОХ-ын эсрэг бэлэг тэмдэг болсон улаан туузнуудтай. Мөн аюулгүй бай гэсэн улаан бичигтэй бэлгэвчүүд байгаа.
Харин ийм их хэмжээний бэлгэвчийг тул усад Эрүүл мэндийн тусламжийн үүднээс үнэгүй илгээсэн юм байна. Африкийн орнуудад түгээмэл дэлгэрсэн ДОХ-ын өвчлөл их байгаа. Тиймээс гадаадын улс орнууд тусламжаар бэлгэвч болон бэлгийн замын халдварт өвчнүүдийн эсрэг эм бэлдмэл ихээр хандивладаг.
Эдгээр бэлгэвчүүд Гана улсаас гадна Кени улсад ч бас тараагдаад эхэлжээ. Мэргэжлийн байгууллагынхан болоод эмч нар иймэрхүү чанаргүй бэлгэвч нь элдэв өвчин болон хүсээгүй жирэмслэлтээс хамгаалж чадахгүй, тиймээс хэрэглэхгүй байсан нь дээр гэж ард иргэддээ анхааруулж байгаа.
Сүүлийн байдлаар Гана улсад нийт 23 мянган хүн ДОХ-ын халдвараар өвчилсөн байгаа гэжээ. Энэ улс 25 сая хүн амтайгийн бараг 10 орчим хувь нь энэ өвчнөөр өвчилсөн байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ