Ш.Сайхансамбуу: Би захыг буцаагаад барьж өгч чадна

"Нарантуул" ОУХТ-ийн үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу Монголын үндэсний радиогийн "Хурд" агентлагийн "Онцлох сэдэв" ярилцлагад оролцжээ.
Тэрбээр энэ үеэр"Нарантуул" ОУХТ-д гарсан галыг санамсаргүй зүйл биш, зориуд гал тавьсан хорлон сүйтгэх үйл ажиллагаа гэж үзэж байна. Тухайн үед ойрхон байсан хүмүүсийн яриагаар бол өглөөний 05.00 цагийн үед хоёр том дэлбэрэлт гарч, дараагаар нь гал авалцаж эхэлсэн" гэв. Мөн "Би захыг буцаагаад барьж өгч чадна. Нэг байшин, шатаж, хэдэн хүн хохироо л биз. Би дахиад барьж л таарна. Гэхдээ хоёрын хооронд сендвичен юм хийхгүй. Ер нь бол ирэх жилээс шинэчилнэ гээд зураг гаргаж байсан. Би 20 гаруй жил бизнес хийсэн хүн. Хэдэн төгрөг байгаа. Түүнийгээ гаргаж зарна" гэсэн хариулт өгсөн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ