Хамар сэтлэм үнэртэй хятад ажилчдын оромж

Бүтээн байгуулалт эхлэхтэй зэрэгцэн урд хөршөөс “вагон вагоноороо” хятад ажилчид Монголд ирдэг хэмээн мэдээлэл байнга хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагддаг. Засгийн газраас ч ажиллах хүчний тоог зааж, хязгаарлалт хийдэг. Энэ жилийн тухайд Шинэчлэлийн Засгийн газар нийт 30 000 ажиллах хүч гадаадаас авах саналыггаргаж, үүнээс 26 000 нь БНХАУ-ын ажилчид, 2000 нь Хойд Солонгосын ажилчид байхаар квот гаргасаныг санаж байгаа байх аа.
Дийлэнх хувийг нь эзэлж байгаа БНХАУ-ын ажилчдыг тойрсон элдэв дуулиан тасардаггүй. Учир нь ариун цэврийн асуудлаас эхлүүлээд монголчуудыг зодож танхайрдаг гэсэн мэдээлэл байнга гардаг. Тухайлбал, 2010 онд БНХАУ-ын 80 гаруй барилгачин манай улсын дөрвөн иргэнийг зодоод зогсохгүй төрийн цагдаад халдсан хэрэг гарсан. Мөн хятад ажилчид монгол охидыг хүчиндсэн жигшүүрт хэрэг ч цөөнгүй гарч байсан. Тэр болгоныг нутаг руу нь албадан буцаах нэрээр зүгээр шахуу өнгөрөөж байсан.
Харин энэ их хятад ажилчдыг бөөнөөр нь оруулж ирэхдэээрүүл мэнд болон мэргэжлийн түвшинд ямар ч шалгуур тавьдаггүй гэдгийг албаны хүн хэлж байв. Мөн тухайн компани захиалга өгч гэрээгээроруулж ирдэг. Хууль эрх зүй нь ийм болохоор цаашид Монгол-Хятадын Засгийн газар хооронд хэлэлцээр хийж Хятадаас ажиллах хүчийг нэг цонхоор оруулж ирдэг болох тухай ярьж байсан ч өнөөдрийг хүртэл таг чиг.
Тэгвэл энэхүү асуудлын үргэлжлэл бол “Грийн ресурс констракшн” ХХК-ийн барьж буй барилгад ажиллаж байгаа хятад ажилчид юм. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар энэхүү барилгад 172 хятад ажилтан ажилладаг. Биднийг очиход барилгын ажил хэвийн үргэлжилж байсан бөгөөд ихэвчлэн хятад ажилтнууд ажиллаж байсан. “Дарга байгаа юу” гэсэн асуултад бүгд толгой сэгсрэн хариулсан юм. Биднийг цааш явахад нэг монгол ажилтан таарсан бөгөөд “энэ барилгын ерөнхий инженер байна уу” гэсэн асуултад “би сайн мэдэхгүй байна. энэ хар байшин руугаа ор” гэсэн юм. Байшин ч гэждээ үргэлжилсэн урт хэд хэдэн амбаар байсан бөгөөд энэ ньнөгөө хятад ажилтнуудын орон гэр нь аж. Түүний хажууханд тогооч бололтой нэг эмэгтэй байсан бөгөөд мөн л толгой сэгсэрч зогсоно. Үргэлжилсэн урт хар амбаарт гурван давхараар нь орыг эгнүүлэн тавьж, ганц хоёр хятад тамхи татан амарч байсан юм. Гал тогооны өрөөнөөс шууд бохироо дамжуулан асгах бөгөөд үнэр гэж хамар сэтлэм. Цугларсан тэрхүү бохир нь тэдний гал тогоо болон унтдаг өрөөтэй хил залгаа оршдог бөгөөд түүнийг тоож байгаа нэг ч хүн алга.
Энэхүү бохир байдлаас хөрсний бохирдол үүсч байгаа талаар албаны эх сурвалж мэдээллэж байсан.Харин түүнтэй залгаа 100 хүрэхгүй метрт орон сууц байсан. Мэдээж бохироос үүдэлтэй олон төрлийн эмгэг өвчин байдаг бөгөөд үүсэхгүй байх гэсэн баталгаа алга байна.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ