О.Баасанхүү лифтэнд гацжээ

Төрийн ордны тог унтарч, эрхэм гишүүн О.Баасанхүү лифтэнд гацжээ. Хуучин аваарын дизель байсан ч энэ удаа ажилласангүй. Дараагийн өдөр ордны интернэт сүлжээ тасрав. Тог тасрахаар гаднах хашааны хаалга бас онгойдоггүй юм байна. Хамгаалалтынхан механик аргаар онгойлгох гээд тусгай түлхүүрийн эрэлд морджээ. Азаар амралтын бямба, ням гариг таарсан нь яамай. Гэсэн Монголын хуульчид анхдугаар их хурлаа хийж байлаа. Мөн Ерөнхий сайдыг Японд айлчлалаар мордохын өмнө хүнсний бүтээгдэхүүний цацрагийн хордлогыг гараар хэмжигч багажны эрэлд мордсон байна. Салан задгай, хариуцлагагүй байдал хэтэрхий газар авчээ.

Г.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ