Д.Дондогийн хэргийг өнөөдөр Нийслэлийн шүүхэд хянана

УИХ-ын гишүүн асан Д.Дондогийн хэргийг өнөөдөр Нийслэлийн шүүхэд хянана. Түүнийг авлига авсан мөн их хэмжээний мөнгийг сонгуулийн сурталчилгаанд ашигласан хэмээн буруутгажээ. Түүний хэргийг Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах газарт сэргээн шалган, өнгөрсөн хоёрдугаар сард Сүхбаатар дүүргийн шүүхэд хэлэлцэж, нотлох баримт хангалтгүй, нэмж тодруулах зүйлс бий гэх шалтгаанаар Д.Дондог нарын 10 хүнд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байсан. Гэвч шүүхийн дээрх шийдвэрийг улсын яллагч эсэргүүцэн, Нийслэлийн шүүхэд эсэргүүцэл бичсэнээр ийнхүү хэргийг өнөөдөр давж заалдах шатны шүүхэд хянах гэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ