Хятадын бага сургуульд дэлбэрэлт болов


Хятадын зүүн өмнөд нутгийн Гуилин мужийн Байжи бага сургуульд дэлбэрэлт болж хоёр хүн амь насаа алджээ. Харин 17 хүн шархдаж эмнэлэгт хүргэгдсэн хэмээн эх сурвалж дамжууллаа.
Синьхуа агентлагт ирүүлсэн гэрчүүдийн мэдээлж буйгаар сургуулийн өмнө байсан гурван дугуйт машины ойролцоогоос дэлбэрэлт болсон гэнэ. Машины хажууд байсан мотоцикл ч мөн дэлбэрэлтэд өртсөн байна. Одоогоор чухам ямар шалтгааны улмаас дэлбэрэлтболсон нь тодорхойгүй байна.
Дэлбэрэлт болсон учраас хэсэн хугацаанд сургуулийг хаасан байна. Сүүлийн саруудад хятадад сургууль руу халдах ньихэссэн. Энэ хэрэг гарахаас өмнө хутгатай этгээд хүүхдүүд рүү дайрсан юм.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ