Мансуурч байсныг таслан зогсоожээ

Өчигдөр хэсэг хүүхэд мансууруулах бодис хэрэглэж байгаад баригджээ. Тодруулбал ЧД-ийн долоодугаар хорооны Хувьсгалчдын гудамжинд зогсож байсан саарал өнгийн субару импреза автомашинд 16 настай эрэгтэй Э нь бусадтай хамтран ногоон өнгийн өвс мэт зүйлийг татан мансуурч байсныг таслан зогсоож ЧД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. Сүүлийн үед энэ мэт хэрэг их гарах болсон бөгөөд эцэг эхчүүдийг үр хүүхдээ сайтар харж хандаж, хаана юу хийж явааг нь хянаж байхыг Нийслэлийн Цагдаагийн газраас анхааруулж байна.

Б.Бурмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ