“Бидний сургалт -Таны амжилт” үзүүлэх сургалт болно
“Ажилтай, Орлоготой монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн хөдөлмөрийн газраас 5100 иргэнийг мэргэжлийн болон давтан сургалтад хамруулан 60 хувийг ажлын байраар хангах зорилт тавин ажиллаж байна.
“Хөдөлмөр эрхлэлтийн сургалтын хөтөлбөр”-ийн дагуу “Мэргэжлийн болон давтан сургалт” - ыг эрхийн бичгээр зохион байгуулах ажлын хүрээндэнэ оны ес дүгээр сарын байдлаар 1963 иргэн сургалтад хамрагдаж,1175 хүнийг ажлын байранд зуучилжээ.
Энэхүү сургалтын хүрээнд тендерт шалгаран, сургалт зохион байгуулах эрх авсан сургалтын байгууллагуудын дунд үзүүлэх сургалт зохион байгуулж, сургалтын байгууллагын үйл ажиллагааг сурталчилан иргэдийн оролцоог идэвхижүүлэх, ажилгүй иргэд болон олон нийтэд мэдээлэл хүргэх зорилгоор "БИДНИЙ СУРГАЛТ – ТАНЫ АМЖИЛТ" сэдэвт үзүүлэх сургалтыг 2013 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Нийслэлийн Засаг захиргааны IV байрны хоёр давхарын Үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдана.
Г.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ