Эмнэлгийн багажийг буруу хэрэглэснээс нярайн толгой хүнд гэмтжээ

Эмч нарын хариуцлагагүй үйдлийн улмаас энэ сарын 4-ний өдөр Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт дөнгөж төрсөн нярайг жижүүр эмч, эх баригч нар эмнэлгийн багажийг заалтын дагуу ашиглаагүйн улмаас тархинд нь хүнд гэмтэл учруулсан хэрэг гарсан талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байсан билээ. Одоогийн байдлаар нярайн бие сайнгүй байгаа аж. Харин хариуцлага алдсан эмчийг ажлаас халах төдийхнөөр хариуцлага тооцож байгаа нь хүний амийг юман чинээ бодохгүй байгаа нь харагдаж байгаа юм. Тухайн өдөр жижүүрт гарч байсан эмч согтуу байснаас болоод ийм хэрэг гарсан талаар Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга хэлсэн байна. Мөн тухайн өдөр жижүүртэй байсан эх баригч эмнэлгийн зориулалтын багажийг заалтын дагуу ашиглаагүйн улмаас нярайн толгойг гэмтээж ийм байдалд хүргэсэн аж. Толгойдоо хүнд гэмтэл авсан нярайг Улаанбаатарт авчрах гэсэн боловч тархины даралт өөрчлөгдөж, бие нь муудаж магадгүй учраас онгоцоор нисэх боломжгүй байгаа гэнэ.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ