“Бээжин”-ийн гудамжийг БНХАУ-ын буцалтгүй тусламжаар тохижуулна

“Бээжингийн гудамж” төслийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны “Санамж бичиг”-т нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, БНХАУ-ын “Бээжин” корпорацийн инженер группийн Монгол дахь салбарын захирал Дү Лиан Ванг нар гарын үсэг зурлаа.

Ингэснээр БНХАУ-ын Засгийн газрын 60 сая юанийн буцалтгүй тусламжаар хэрэгжих “Бээжингийн гудамж” төсөл албан ёсоор эхэлж байгаа юм. Бээжингийн гудамж нь Баянзүрх дүүргийн Сансарын туннелээс ШУТИС-ийн нэгдүгээр байрны арын дөрвөн зам хүртэлх үргэлжилдэг бөгөөд төслийн хүрээнд “Скай” худалдааны төвийн хойд талын гүүрийг шинэчилж, дөрвөн урсгалтай болгох агаад нийт зам засвар, шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ