Хүүгээ хөнөөсөн Г.Бошигтод 10 жилийн ял оноов

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ төрсөн хүүгээ хөнөөсөн МоАХ-ын дарга асан Г.Бошигтод Чингэлтэй дүүргийн шүүхээс 10.1 жил хорих ял оноож, ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр боллоо. Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйл 91.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгээд байсан юм.
Хэргийг сануулахад өнгөрсөн хоёрдугаар сарын 3-4-нд шилжих шөнө хувийн таарамжгүй харилцааны улмаас төрсөн хүү Б.Хангарьдаа цээжин тус газар нь хутгалж амийг нь хөнөөсөн харамсалтай хэрэг үйлдсэн билээ.
Б.Бурмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ