К.Номинжин Америкт эх орныхоо нэрийг гаргана


Дуучин К.Номинжин нэг хэсэг эх орондоо ирэхгүй байхаар шийджээ. Учир нь тэрбээр Америкт уран бүтээлээ туурвиж, тэнд эх орныхоо нэрийг гаргахыг зорьж яваа бөгөөд саяхан Дагвадорж аваргын урилгаар эх орондоо ирж томоохон арга хэмжээ хөтлөөд буцсан байна. Бас “Universe Best Songs-2013”-ийн гуравдугаар шатны нээлтэд нь өөрийнхөө зохиосон англи дуугаар үзэгчдэд бэлэг барьсан юм. Дууны үг бичиж ая зохиох авьяастай К.Номинжин 15-хан настай байхдаа “Vлэмжийн чанар” дууг дуулан гарч ирж олны хайрыг татаж байсан билээ.
Б.Бурам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ