"Ээрэн хүрээ" үндэсний дуулалт бүжгэн жүжиг тоглоно

МУГЖ Э.Цэрэвийн нэрэмжит Увс аймгийн "Ойрад театр", "Натуур Даанс" продакшн хамтарч, түүхч На.Сүхбаатарын зохиолоор хийсэн шинэ уран бүтээл, баруун Монголын ард түмний ёс заншил, хэл соёл, үндэсний уламжлалыг тод томруунаар харуулсан "Ээрэн хүрээ" үндэсний дуулалт бүжгэн жүжгийг Улаанбаатар хотноо энэ сарын 14-ний 14.00, 16.00, 15-ны 14.00, 16.00 цагуудаас Соёлын төв өргөөнд тоглоно. Орон нутгийн театр урлагийн байгууллагуудын нөр их боломж, авьяас чадварын нөөцийг нээн илрүүлсэн, мөн баруун Монголын 13 овог аймгийн онцлог, мөн тэдний эв нэгдлийн тухай харуулсан түүхэн дуулалт бүжгэн жүжиг нэг цаг гаруй үргэлжлэх юм. Энэхүү жүжиг нь өвгөд дээдэс, өтгөс хөгшид, аав ээжтэйгээ эргэн уулзсан мэт орчинд урин залж, ахуй нутгаараа зочлон хүндлүүлсэн мэт сэтгэгдлийг төрүүлэх, үнэн сургаальт, бүрэн цэнгээнт, уулын гол шуугин урсах мэт, ус нуур нь долгилон давалгаалах мэт, бахархам бас бардам тоглолт болох гэнэ. Та бүхэн сонирхоорой.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ