Монгол, Японы хөдөлмөр зуучийн өдөрлөг болно

Японд суралцаж төгссөн болон япон хэлний мэдлэгтэй хүмүүст зориулсан хөдөлмөр зуучийн өдөрлөг энэ сарын 21-ны өдрийн 12 цагаас Монгол, Япон төвд болно. Өдөрлөгт Монгол, Японы томоохон компаниуд оролцохоос гадна Нийслэлийн хөдөлмөрийн газрын “Гадаадаас буцан ирэгсдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн ажилтнууд оролцож, иргэдэд хөтөлбөрийн талаарх мэдээллийг хүргэх юм байна.

Г.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ