Ангийн төлбөрийг орон нутгийн төсөвт 100 хувь төвлөрүүлнэ

БОНХЯ-наас агнуурын бүс нутагт ховор амьтны нөөцийг нутгийн иргэдийн оролцоотой хамгаалах менежментийг бий болгож, шинэ журам гаргалаа. Ингэснээр хамгаалагч буюу нутгийн иргэд нь тухайн амьтны нөөцийг ашиглах давуу эрхийг эдэлнэ. Ингэснээр идлэг шонхор шувууг ашиг олох зорилгоор гадаад оронд гаргахыг таван жилээр хориглов. Өмнө нь жилд 150-200 орчим Шонхор шувуу гадаадад арилжаалж байжээ.

Мөн энэ онд зургаан аймгийн нөхөрлөл, хоршоо, ТББ зэрэг 10 байгууллагадан амьтныг хамгаалах, зохистой ашиглах давуу эрх олгожээ. Эрх бүхий байгууллагууд агнуурын бүс нутгийн ан амьтны нөөц, менежментийн төлөвлөгөөгөө батлуулснаар энэ жил 15 угалз, 32 тэхийг тусгай зөвшөөрлөөр агнах болов. Энэ жил агнах амьтны тоо өмнөх жилүүдээс 5-10 дахин цөөрчээ. БОНХЯ цаашид ховор амьтдыг зөвхөн судалгаа шинжилгээний зориулалтаар л агнуулах бодлого барьж байна.

Ан амьтан агнасан төлбөрийгтухайн сумын төсөвт 100 хувь төвлөрүүлэн, төлбөрийн 85-аас доошгүй хувийг аргаль, угалз, тэхээ хамгаалах, бэлчээрийн менежментийг сайжруулахад зарцуулахаар журамлав. Энэхүү шийдвэр нь агнуурын амьтныг хамгаалах санхүүгийн тогтвортой эх үүсвэрийг бий болгоно. Түүнчлэн зургаан аж ахуйн нэгж Ховд, Увс, Хэнтий аймгийн нөхөрлөлүүд нийт 80 гаруй сая төгрөгийг “Ховор амьтнаа хамгаалахад хэрэглээрэй” хэмээн хандивлалаа.

Г.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ