Мазаалайн бүл дөрвөөр нэмэгджээ

Их говийн дархан цаазат газраар нутагладаг 22 мазаалайн бүл энэ жил дөрвөөр нэмэгдэв. Задгай усыг нэмэгдүүлэх зорилгоор хоёр булаг шандыг сэргээн тохижуулж, хөв байгуулжээ. Мөн хагас автомат ажиллагаатай хоёр гүний худаг гарган усыг задгайлав. 13 тэжээлийн цэг шинээр байгуулж, иргэд, ТББ, ААН-ийн оролцоотой 10 тонн нэмэлт тэжээлийг 28 цэгт тараан өгчээ. Одоо мазаалан амьдрах нутгийг нь хураар тэтгэх хоёр газрын генераторыг суурилуулах ажил хийгдэж байна.

Мөн мазаалай баавгайн бие даасан дэд зүйл болохыг баталгаажуулна. Мазаалай нь хүрэн баавгайтай нэг гарал үүсэлтэй юу, эсвэл өөр дэд зүйл үү гэдгийгнэг мөр болгох генетикийн судалгааны ажлыг бодлого, санхүүжилтээр дэмжиж, энэ сард судлаач Т.Одбаярыг АНУ-ын Айдохогийн их сургуулийн лабораторид ажиллуулахаар гэрээ хийжээ. Мазаалайг зоопаркийн болон лабораторийн нөхцөлд үржүүлэх асуудлыг Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн байна.

Г.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ