Усны сав газрын захиргаа байгуулав

Туул, Ерөө гол, Хяргас, Хар нуур зэрэг 18 сав газарт Усны сав газрын захиргаабайгуулав. Сав газрын захиргаа нь усны нөөцийн нэгдсэн менежментийг хэрэгжүүлэх, усны нөөцийг хамгаалах, ашиглах, хяналт тавих үйл ажиллагааг эрхлэнэ. Иргэд нутгийнхаа гол, нуураа хамгаалах эрхээ захиргааны дэргэдэх Усны сав газрын зөвлөлөөр дамжуулан хэрэгжүүлэх юм. Орон тооны бус зөвлөлд иргэд, иргэний нийгмийн төлөөлөл, эрдэмтэн, судлаачдыг ажиллуулах хууль эрх зүйн орчин бүрджээ.
Г.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ