“Лхүмбийн хэрэг-80 жил” эрдэм шинжилгээний хурал боллоо

Өнөөгөөс 80 жилийн тэртээ зохиомлоор үүсч, нийгмийг айдас хүйдэст автуулсан “Лхүмбийн” гэсэн тодотголтой хилс хэрэгт гэмгүй олон зуун иргэд хэлмэгдсэн нь ХХ зууны Монголын түүхэнд тохиолдсон хамгийн эмгэнэлтэй үйл явдал билээ. Уг хэргийн мөн чанар, утга учрыг улам лавшруулан судлах, түүхэн үнэнийг тогтоох, өсвөр залуу үедээ ахмад үеийнхний түүхэн замналыг сурталчлан таниулах зорилгоор Хэнтий аймагт “Лхүмбийн хэрэг-80 жил”эрдэм шинжилгээний хурал боллоо.

Хуралд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын нарийн бичгийн дарга, доктор О.Лхагварэнцэн, Архивын төв газрын дэд дарга бөгөөд Үндэсний төв архивын захирал, доктор Д.Өлзийбаатар, МУИС-ийн багш, хууль зүйн ухааны доктор, профессор Ш.Цогтоо нарын хүмүүс илтгэл тавьж, албаны хүмүүс иргэдийн асуултад хариулт өглөө.

И.Байгалмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ