Богд ууланд газар ашиглах зөвшөөрөл олгохыг зогсоов

БОНХ-ийн сайдын 2012 оны есдүгээр сарын 22-ны өдрийн тушаалаар Богдхан уулын ДЦГ, Горхи-Тэрэлж, Хөвсгөлийн БЦГ-ын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах зөвшөөрлийг 2014 оны долдугаар сарын нэгэн хүртэл хориглолоо. Богд хан уулын Зайсан, Арцат, Нүхтийн амны газар байшин барилгаар дүүрч, хөрс нь эвдэрч, зарим ургамал устаж үгүй болжээ. Ан амьтад ч дайжиж одсон байна. БОНХ-ийн сайд энэхүү замбараагүй байдлыг цэгцлэх зорилгоор дэлхийн анхны тусгай хамгаалалттай газар Богд хан ууландгазар ашиглах зөвшөөрөл олгохыг зогсоов. Энэ шийдвэрт Горхи-Тэрэлж, Хөвсгөлийн БЦГ-ын хязгаарлалтын бүсийг ч хамруулсан байна.

2002-2012 оны хооронд Богдхан уулын хязгаарлалтын бүсийн 24 аманд 469 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага аялал жуучлал эрхлэх, 193 иргэн зуслангийн зориулалтаар газар ашиглах зөвшөөрөл авсан байдаг. Гэвч газрын зориулалт өнгөө хувирган аялал жуулчлалын байр нь айлын орон сууц болон хувирч, хажуугаар нь газрын хууль бус бизнес хөгжжээ. Замбараагүйбарилгажилт нь зам, гарц, нийтийн эзэмшлийн зам, талбайг хааж, айлууд усны гольдрол, үерийн усны аюултай газар, усны эрүүл ахуйн бүсэд буусан нь иргэдийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна.

БОНХЯ тусгай хамгаалалттай нутгийн орчны бүсийг “Эко бүс нутаг” болгон, иргэд, аж ахуйн нэгждэлхийн жишигт нийцсэн аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэхийг бодлогоор дэмжинэ.

Г.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ