Стандартчилалын Г.Энхтайваныг АТГ-аас шалгаж эхэллээ

Албан тушаалаа урвуулан ашигласан, мөн ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр зах зээлийн үнээс илүү үнээр бараа материал худалдан авч, хувийнкомпанид давуу эрх олгож чанар муутай машинуудыг байгууллагадаа шахаж хувьдаа мөнгө завшсан гэх үндэслэлээр Стандартчилал, хэмжилзүйн газрын дарга Г.Энхтайваныг АТГ-аас шалгаж эхэлжээ.

Байгууллагын засвар нэрийн дор ямар ч үр ашиггүй засвар хийж, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан, тусгай зөвшөөрөл, загварын гэрчилгээг хууль зөрчин олгосон түүнчлэн хуурамч тушаал үйлдэж хуулийн байгууллагад худал мэдээлэл өгсөн зэрэг үндэслэлээр шалгаж буй юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ