Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

УИХ-ын дарга З.Энхболдын захирамжийн дагуу энэ сарын 16-27-ны өдрүүдэд УИХ-ын ээлжит бус чуулган хуралдана. Ээлжит бус чуулганаар доорх асуудлуудыг хэлэлцэх аж.

1. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.
2. Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төсөл
3.Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төсөл
4. Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
5.Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төсөл.

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 16-ны өдөр буюу даваа гаригт 10.00 цагт эхлэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ