Чанамалын шил 500 төгрөг, хуцваа

Нэгдүгээр амаржихын баруун талд яг залгаа нэгэн гуанз бий. Уг нь хуушуур сайтай юм билээ. Тиймээс хэдэн хуушуур “цохих”-оор өнөөдөр 12.00 цагт шагайв. Миний өмнөх залуу нойль шөл захиаллаа. Саяхан төрсөн эхнэртээ шөл уулгахаар яваа нь хараажаар илт. “Савтай юу” хэмээн кассны бүсгүй лавлав. Үгүй гэлээ. Чанамалын шил буйг бүсгүй сануулав. Хэнэггүй эр бололтой, өө, яахав, яахав гэх юм. Бүсгүй, 500 төгрөг ш дээ. Залуу, юу гэнээ. За яая гэхэв. Ийм л яриа өрнөв. Ёстой яая гэхэв дээ. Хогон дээр хэвтэж л байдаг шил ш дээ, хуцваа мөн. Бид өдрөөс өдөрт сувдаг болоод байна даа.

Г.Насан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ