Олимпийн хорооны тэргүүнээр Олимпийн аварга сонгогдов

Германы олимпийн спортын холбооны тэргүүн Томас Бах Олон улсын олимпийн хорооны есдэх ерөнхийлөгчөөр сонгодлоо гэж Франс пресс агентлаг мэдээлжээ. Тэр ОУОХ-ны тэргүүний албан тушаалыг 12 жил хашсан Бельгийн Жак Роггегийн оронд ажиллах юм. Роггег хамгийн лавтай залгамжлах хүн гэж удаан хугацааны туршид тооцогдож байсан Бах ОУОХ-ны түүхэнд олимпийн аваргын цолтой анхны ерөнхийлөгч болж байна. Есдүгээр сарын 10-нд Буэнос-Айрес хотод болсон хоёр дахь шатны санал хураалтаар Бах янз бүрийн орны таван өрсөлдөгчийг ялжээ.

Одоо 59 настай Томас Бах 1991 онд ОУОХ-ны гишүүн болж, дэд ерөнхийлөгчийн албан тушаалд удаа дараа ажиллаж байсан юм. Тэр 1976 онд туялзуур жадны багийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлснээр олимпийн алт авчээ. Түүнчлэн Бах дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл хүртсэн юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт -6 хэм. Үүлшинэ
Уржигдар 08 цаг 16 мин