Уран үгсийн чуулган болно

ССАЖЯ, МЗЭ хамтран шинэ номын баяр, номын үзэсгэлэн, уншигч, зохиолчдын уулзалт хийхээр “Уран үгсийн чуулган” нэртэй утга зохиолын өдрүүдийг хоёр сарын хугацаатай зохион байгуулахаар болжээ. Энэхүү утга зохиолын өдрүүдийг маргааш болох богино өгүүллэгийг оны шилдэгийг шалгаруулах “Утгын чимэг” наадмаар нээж, энэ сарын 28-нд Дорноговь аймагт үргэлжлүүлэн зохиох ажээ. Уг үйл ажиллагааг нийслэлийн зургаан дүүрэг, төвийн болон зүүн аймгуудад зохиох бөгөөд нийтдээ 100 гаруй уран бүтээлч, зохиолчид оролцох гэнэ. “Уран үгсийн чуулган” утга зохиолын өдрүүдийг дахин сэргээж байгаа нь зохиолч, уншигч хоёрыг ойртуулах, хүүхэд залуусыг уран зохиол, номтой нөхөрлүүлэх өндөр ач холбогдолтой гэдгийг ССАЖЯ-ны удирдлагууд онцолж байсан юм.

Б.Бурам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ