Эхнэрээ зодож, өөрийгөө мэсээр гэмтээжээ

Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийгөө хутгалж гэмтээсэн хэрэг гарчээ.Дуудлагын дагуу цагдаагийн байгууллагаас очиж шалгахад уг хороонд оршин суух 23 настай эмэгтэй Н гэгчийг нөхөр болох М нь хардсаны улмаас марган зодож, улмаар өөрийнхөө хэвлийн тус газар хүйтэн мэсээр гэмтээсэн хэргийг таслан зогсоож БГД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийнхэн шалгаж байна.
Мөн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд дахин нэг хүн хутгуулсан хэрэг гарчээ. Улмаар цагдаагийн байгууллагаас очиж шалгахад уг хороонд оршин суух 27 настай эрэгтэй Б гэгч нь Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороонд оршин суух 29 настай эрэгтэй М-ийн биед мэсний зүйлээр хүнд гэмтэл учруулсан байна. Хохирогчийг яаралтай ГССҮТ-д хүргэсэн бол хэргийг Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хэлтэс шалгаж байгаа аж.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ