Хамгаалах бүс хэрэглээгүйгээс барилгаас унаж амиа алдав

Өчигдөр БГД-ийн 20-р хорооны “Хэт хүч” ХХК-ны баригдаж байгаа барилгаас хүн унаж нас баржээ. Тодруулбал барилгын туслах ажилтан 40 настай иргэн Ц нь сендвичэн барилгын дээвэр дээр ажиллаж байгаад хамгаалах бүс хэрэглээгүйн улмаас унаж нас барсан байна. Хэргийг БГД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байгаа аж. Энэ мэт хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм зөрчсөний улмаас гэмтэж бэртэх, амь намаа алдах хэрэг их гарах болсныг цагдаагийн байгууллагаас анхааруулж, сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.

Б.Бурмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ