Байгаль орчны аудиторуудтай болов

БОНХЯ-наас 2013 онд 50 гаруй аудиторыг бодлогоор бэлтгэлээ. Тэд аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанаас байгаль орчинд учруулж болох аливаа сөрөг нөлөө, хохирол, үр дагаврыг арилгах арга хэмжээ авч, үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын экологи эдийн засгийн үр дүнг дээшлүүлэх, улмаар байгаль орчинд болон хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй аргаар үйлдвэрлэл явуулахад үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагад туслан,тэднийг учирч болох алдагдал, хохирлоос сэргийлэх хүмүүс юм.

Монголчууд бид байгаль орчинтойгоо зөв харилцах, түүний баялгийг зохистой хэрэглэх өөрийн өвөрмөц соёл уламжлал, зан заншилтай ард түмэн. Юуг, хэзээ, яаж, хэрхэн хэрэглэхээ мэддэг, буруу байвал нүд хурцтай хүмүүс гэж хэлж болно. Үүнийгээ байгальд хэзээнээс элэгтэй гэж хэлдэг. Байгаль орчны анхны аудиторууд 2013 оны 9 дүгээр сард уул уурхайн болон тусгай хамгаалалттай газар нутагтгазар ашиглах чиглэлээр ажиллаж байгаахоёртомоохон төсөлд байгаль орчны туршилтын аудит хийнэ.

Г.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ