“Эцсийн зогсоол зөвхөн чи” удахгүй үзэгчдийн хүртээл болно

Орчин үеийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага Улсын Драмын Эрмийн театр нь өөрийн тайзнаа үндэсний хэл соёл, ёс заншил ахуй амьдралын толь болсон дэлхийн сонгодог болон өөрийн орны сор болсон 400 гаруй бүтээлийг их тайзнаа амьдруулж, урын сангаа жилээс жилд баяжуулан туурвиж, үзэгч түмнийхээ оюуны соёл боловсролд ямагт хувь нэмэрээ оруулсаар ирсэн.

Энэ удаа У.Шекспирийн дараа бичигдэх сонгодог жүжгийн зохиолч хэмээн үнэлэгддэг Английн инээдмийн жүжгийн алдарт зохиолч Рейкуни, Ж.Чэпмэн нарын “Ор хөнжил ба ноёд хатагтай” зохиолыг УДЭТеатрын найруулагч СТА Н.Наранбаатар найруулан “Эцсийн зогсоол зөвхөн чи” нэртэйгээр энэ сарын 20-ны өдөр 20 цагаас хүчирхэг монголынхоо оюунлаг залуусын хүртээл болгоход бэлэн болжээ.

Энэхүү жүжиг нь 3-4 цаг үргэлжлэх бөгөөд нэгэн гэр бүлийн амьдрал, эхнэр, нөхрийн хууралт гэх мэт өнөөдрийн нийгэмдамьдарч байгаа хүмүүсийн мэдэх энгийн зүйлийн тухай өгүүлэх боловч гүн агуулгатай. Манай нийгэмд гэр бүлийн салалт ихэссэн, мөн гэр бүлийн үнэ цэнэ үгүй болж байгааг, энэ нь нийгэмд ямар хор уршигтайг залуучуудад ойлгуулж энэ амьдралын эцсийн зогсоол нь зөвхөн гэр бүл гэдгийг мэдрүүлэх зорилгоор бүтээгдэж буй мэргэжлийн өндөр түвшинд хийгдсэн чанартай уран бүтээл болж чадсан байна.

Жүжгийн гол дүрд МУГЖ.Оюундарь, СТА Хулан, СТА Л.Дэмидбаатар нар тоглох юм байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ