Байгальд ээлтэй тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөв

Эрчим хүчний хэмнэлттэй чийдэн, бохир ус цэвэрлэх төхөөрөмж, нар, салхины цахилгаан үүсгүүр, ой, цэцэрлэгийн хөрс бэлтгэх төхөөрөмж зэрэг нийт 41 төрлийн байгальд халгүй зарим техник, тоног төхөөрөмжийг аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөөлжээ.
Жил бүр хянаж, нэмэлт өөрчлөлт оруулж байхаар журамд тусгасан юм. Өөрөөр хэлбэл жагсаалтад батлагдсан тоног төхөөрөмжийн зах зээлд нэвтэрч байгаа байдал, байгаль орчинд үзүүлж буй нөлөөллийг жил бүр үнэлж дүгнэж байх шаардлагатай нэмэлтийг оруулсан. Жагсаалтад батлагдсан тоног төхөөрөмжийн 70 гаруй хувийг манай зах зээлд борлуулж эхлээд байна. Энэ шийдвэр энэ сараас хэрэгжиж эхэлсэн.
Г.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ