АТГ албан тушаалтнуудын гэмт хэргийн талаар мэдээлэл хийнэ

Авлигатай тэмцэх газраас өнөөдөр 11.00 цагт мэдээлэл хийнэ. Хэвлэлийн хурлаар тус газарт шалгагдаж байгаа томоохон хэргүүд, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар хэлтсийн удирдлагууд мэдээлэл өгөх гэнэ.

Хуралд АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Ж.Батсайхан, Мөрдөн шалгах хэлтсийн дарга Д.Цоодолсэнгээ, Мөрдөн шалгах албаны дарга Э.Амарбат, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Б.Бат-Отгон нар оролцох юм байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ