Хариуцлагагүйгээс гал гарах нь ихэсчээ

Өчигдрийн байдлаар нийслэлийн Онцгой байдлын газарт объектын гал түймрийн дөрөв, гал түймрийн зөрчлийн нэг дуудлага ирж Нийслэлийн аврах анги, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажиллажээ.
Тухайлбал, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын гудамжинд айлаас утаа гарч байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргахад 10х10 хэмжээтэй мансардтай хоёр давхар байшинд цахилгаан тогоо залгаатай орхисныг аюулгүй болгож, утаажилтын бүсээс иргэн 27 настай залууг гаргаж амь биеийгнь авран хамгаалжээ.
Мөн Хан-Уул дүүргийн долоодугаар хороо, Жаргалантын гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 30 дугаар ангийн тасгийг гаргахад таван ханатай гэр, эд хогшил, иргэн Ц-ын 4х3 хэмжээтэй амбаар, 6х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг, иргэн В-ийн 4х8 метрийн хэмжээтэй гараашийн дээврийн хэсэг шатаж байсныгунтрааж, нэмэлтээр 15:00 цагт Аврах гал унтраах 14 дүгээр ангийн тасгийг гаргаж тус тус унтрааж ажилласан байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ