Б.Бямбаагийн дордохын долоон луйвар

Доктор Б.Бямбаа ХААИС-ийн ректорын албыг нэгээхэн зуур хашиж байхдаа дордохын долоон луйвар үйлдэн хар гэрт түр саатуулагдаад саяхан гарав. Гэвч цагдаагийнхан түүнийг нэгмөсөн сулласангүй, томоохон луйврын хэргүүдийг зах зухаас нь шалгаж байгаа бололтой. Б.Бямбаа оюутнуудын оюуныг цэнэглэхийн оронд өөрийн түрийвчээ түнтийлгэсэн гэдэг нь дараах баримт сэлтээс харагдана.
ХААИС-ийн ректор асан Б.Бямбаа ХААИС-ийн эзэмшил газраас хувийн компанид даанч гамгүй заржээ. Энэхүү луйврыг хийхдээ ХААИС-ийн багш, ажиллагсдын амыг үдэхийн тулд та нарынхаа нийгмийн асуудлыг шийдэхээр би сургуулийнхаа газрын өчүүхэн хэсэг дээр нэгэн компаниар орон сууцны барилга бариулж, зах зээлийн үнээс хамаагүй хямдаар өгнө хэмээн өгөөмөр зан гаргав. Ректорын өгөөмөр зангийн цаана “Химон констракшн” компани оюутны хуучин байруудын хооронд тун аятайхан газар авчээ. Зайсанг эзэлсэн манай люмпен элитүүдийн харшаас дутах юмгүй барилга барьж, ашиг олохоор улайрсан “Химон констракшн”-ий хүсэл Б.Бямбаа захирлын шунал хоёр ийнхүү эв мод шиг нийлэв.
Цэвэр агаар, сэрүүн салхитай үнэгүй шахам газар“Химон констракшн” компани 82 айлын орон сууц дорхнообарьж, тэнгэр үнээр зарчихаад хөөрхий муусайн багш ажилчдыг амаар шороо үмхүүлжээ. Захирал ч хэлсэн амнаасаа буцсанаа булах гэж тухайн орон сууцны барилгаас 20 байрыг авахын тулд ХААИС-аас данснааснэг тэрбум 314 сая 717 мянга 654 төгрөгийг “Химон констракшн” ХХК-ийн дансанд шууд шилжүүлсэн нь хачирхалтай. Тус компани бурхан ч гуйсан өгөхөөргүй газар дээр нь барилга барьчихаад дөнгөж 20 байрны хариуд ийн мөнгө нэхсэн нь бүр ч хачин.
Уг нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн дагуу төрийн өмчтэй байгууллагууд үндсэн хөрөнгө худалдаж авах, худалдан борлуулах, акталж устгахдаа заавал Төрийн өмчийн хорооноос зөвшөөрөл авах ёстой байдаг. Гэтэл эдгээр орон сууцны 20 байрыг худалдаж авах дээрээ тулахдаа Төрийн өмчийн хорооноос ямар ч зөвшөөрөл авсангүй. Түүнчлэн ХААИС болон “Химон констракшн” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээ гэх юм алга. Уг82айлын орон сууцны барилга барьсан газрыг хэдэн төгрөгөөр үнэлж, ямар үнээр “Химон констракшн” ХХК-д худалдсан нь бас бүрхэг. Тэдгээр орон сууц нь тус бүртээ хэдэн метр квадрат, нийтдээ хэдэн метр квадрат, тус бүр нь болон нийтдээ хичнээн төгрөгний үнэтэй нь бүр ч бүрхэг. Энэ бүхэн нь юуг харуулж байна вэ гэвэл ХААИС-ийн эзэмшил газрыг “Химон констракшн” ХХК-д өгсөн, 20 орон сууцны үнэд шилжүүлсэн мөнгө хаашаа шингэсэн зэргээс авлигын шинжтэй үнэр содон ханхлаад байгаа юм. Их мөнгө шүү.
Харин Б.Бямбаа захирал 2012 оны 12 сарын 21-ний өдөр ректорын үүрэгт ажлаа хүлээлгэж өгөхдө дээрх 20 байрны 16-гийнх нь гэрчилгээг сургуулийн захиргаанд хүлээлгэн өгчээ. Гэвч жинхэнэ байр хаачсаныг мөшгөвөл С.Баасанхүү, М.Баясгалан, Б.Бүрэнбаатар, Б.Болдбаатар гэдэг дөрвөн хүнийх болсон нь илрэв.Тэдэнд бэлэглэжээ. Тэдгээр дөрвөн байрны 13 тоот хоёр өрөө 62,63 мкв бүхий 67.338.000төгрөгнийүнэ бүхий байр Б.Бямбаагийн жолооч Б.Болдбаатрын нэр дээр, 31 тоот таван өрөө 158,87 мкв талбайтай 113.592 долларын үнэ бүхий орон сууц Б.Бямбаагийн хүүБ.Бүрэнбаатарын нэр дээр, 32 тоот гурван өрөө 85,94 мкв талбайтай 61.447 долларынүнэ бүхий орон сууц нь С.Баасанхүү гэдэг хүний нэр дээр (энэ нь УИХ-ын гишүүн, шадар сайд Д.Тэрбишдагвад шилжүүлж өгсөн байр гэх бөгөөд одоо уг байранд түүний охин Т.Одсүрэн амьдардаг гэх). Харин 50 тоот гурван өрөө 74,88 мкв талбайтай 53.539 долларын үнэ бүхий орон сууц нь М.Баясгалан гэдэг иргэний нэр дээр (энэ ньУИХ-ын гишүүн Су.Батболдодшилжүүлж өгсөн байр гэх бөгөөд одоо түүний хамаатан)тус тус шилжсэн байх агаад тэдний хувийн өмч хэдийнэ болжээ. Хувийн өмчийг хуулиар хамгаалдаг, төрийн өмчийг ректор ч тоодоггүй.
Уг нь 2012 оны зургадугаар сарын 15-ны өдөр “Химон констракшн” ХХК-аас “Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар”-т хандаж хүргүүлсэн албан тоотуудаас үзэхэд эдгээр орон сууцнуудыг9099395 регистрийн дугаартай ХААИС захиалан авч, төлбөр тооцоогбүрэн хийсэн нь тодорхой байдаг юм. Гэтэл яагаад ХААИС үнийг нь төлж худалдаж авсан орон сууцууд дээр дурдсан этгээдүүдийн хувийн өмч болоод хувирчихсан нь тун ч ойлгомжгүй. Энэ бол төрийн өмчит сургуулийн хөрөнгийгэрх мэдэлтэн албан тушаалаа урвуулан ашиглаж,хэрхэн хувьдаа завшиж болдгийн сонгодогжишээ. Төрийн албан хаагчийн байрны бэлгийг авлига гэх үү, бэлэг гэх үү.
Ийм жишгээр бас “Жи Эм Эс Эс” ХХК, “Си Эм Си Жи” ХХК, “Бетон арматур” ХХК, “Мөнгөн сутай” ХХК зэрэг компаниудтай хуйвалдан ХААИС-ийн эзэмшил газар дээр орон сууцны байшин бас л бариулж байна. Ингэхдээ мөн Төрийн өмчийн хорооноос зөвшөөрөл авалгүй дорд үзжээ. Тэр ч битгий хэл зарим барилгыг нь барьж буй газар дээр нь байсан объектыг Төрийн өмчийн хорооноос зөвшөөрөл аваагүй байхдаа устгачихаад дараа нь нөхөж зөвшөөрөл авахаар хөөцөлдөж байх юм. Энэ бүхнээ багш, ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх гэдэг өгөөмөр сэтгэлээр халхавчилж, өөрийнхөө тойрон хүрээлэгчдээр дэмжүүлэн гарын үсэг цуглуулж яваа нь оройтсон борооны хойноос цув нөмрөв гэгчийг санагдуулна.
Х.Аянга
Үргэлжлэл бий
СЭТГЭГДЭЛ БИЧИХ