О.Магнай "Playboy" захиалж уншдаг

ШӨХТГ-ын даргын албанд томилогдоод жил гаруйн хугацаа үзэж байгаа О.Магнай тус байгууллагыг хийсэн ажилтай, хэлэх үгтэй болгосон талаар иргэд ам сайтай байдаг.

О.Магнайн тухай "Өнөөдөр" сонинд нэгэн сурвалжлага нийтлэгдсэн бөгөөд тэрээр энэ үеэр өдөр тутмын бүх хэвлэлээс гадна "Playboy", "National Geographic", "Cosmopolitan" зэрэг гадны алдартай сэтгүүлүүдийг захиалан уншдаг тухайгаа ярьжээ.

Мөн тэрээр МАН-ын хэвлэл болох Үнэн сонинг хамгийн түрүүнд нээж сөрөг хүчний шүүмжлэлийг уншдаг гэнэ.

Монголын хэвлэлүүдийн гадаад мэдээллүүд тааруухан байдаг талаар тэрээр дурдаад ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины ярилцлагыг манай нэгэн хэвлэл буруу орчуулсныг жишээ татан "Би өглөө босоод заавал CNN хардаг, гэтэл тэнд АНУ руу дайрвал бид хамгаална гэж Путин хэлээгүй байсан, буруу орчуулжээ" хэмээн шүүмжилжээ.

Мөн Samsung корпораци өмнө Sony-гийн хаана нь ч хүрдэггүй байсан бол өнөө цагт үндэсний үйлдвэрлэлээ гайхалтай сайн дэмждэг төрийн бодлогын нөлөөгөөр аварга том корпораци болон хувирч дэлхийн зах зээлд бүтээгдэхүүнүүдээрээ байлдан дагуулж байна гэх мэтээр сонирхолтой зүйлсийн талаар хуучилжээ.

Н.Эрдэнэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ