У.Уранчимэг: Хүчирхэг эмэгтэйчүүдийн тухай өгүүлнэ

Монгол Улсын гавьяат жүжигчин У.Уранчимэгийг тайзны урлагт хамгийн шилдэг эмэгтэй жүжигчин гэдгээр нь хэн бүхэн андахгүй. Харин тэрбээр кино урлагт өөрийн хүчийг үзэж хоёр дахь кинондоо амжилттай тоглоод байна. GUG энтэртайнмэнтийн бүтээл болох “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” уран сайхны кино өнөөдөр нээлтээ хийнэ.

Жүжигчин бүсгүй хүмүүсийн дунд хүлээлт үүсгээд байгаа киноныхоо тухайд “Манай кино их хурц дүрүүдтэй. Хүний мөс чанарын тухай энд өгүүлсэн байгаа. Нийгмээс гадуурхагдсан хүмүүсийн дунд ч хүн гэдэг нэрийг үнэ хүндтэй авч яваа нэгэн байдаг. Ер нь хүчирхэг эмэгтэйчүүдийн тухай л өгүүлнэ” хэмээн ярьж байна.

Драмын театрт томоохон орон зай эзэлдэг Д.Ганцэцэг, У.Уранчимэг, А.Ганчимэг нарыг театраасаа халагдсан хэмээн шуугиан дэгдээд байгаа.Харин У.Уранчимэг энэ тухайд "Би энэ театрт 20 жил, Ганцэцэг арав гаруй жил, Ганчимэг дөрвөн жил ажилласан. Ганчимэг, Уранчимэг хоёр УДЭТ-т дансгүй болж, “Хувьсал” продакшны уран бүтээлчид болсон. Ганцэцэг жилийн чөлөө авсан" гэсэн тайлбар хийж байна.

Э.Дулмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ