ИНЕГ-ын дарга асан С.Батмөнхийг цагдан хорьжээ

Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга асан С.Батмөнхийн төсвийн хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулсан гэх хэргийгАвлигатай тэмцэх газарт шалгаад тендер, сонгон шалгаруулалтыг хууль бусаар явуулсан гэж үзэн цагдан хорьжээ.
Өмнө нь ИНЕГ-ын даргаар ажиллаж байх хугацаандаа түүнийг тухайн үеийн Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны зарим албан хаагчдад орон сууцны дэмжлэг үзүүлсэн, хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, хамааралгүй компанийн ажилчдыг дэмжсэн эсэхийг мөн шалгаж байгаа юм.
Б.Бурмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ