Ё.Отгонбаярын хэрэг АТГ-т ирээгүй

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярт холбогдох авлигын хэргийг УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс АТГ руу шилжүүлсэн гэх мэдээлэл өнгөрсөн долоо хоногт гарсан. Харин АТГ-аас өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө энэ нь ташаа мэдээлэл гэдгийг хэллээ. Одоогийн байдлаар УМБГ-аас Ё.Отгонбаярын хэргийг шилжүүлэх тухай ямар нэгэн албан бичиг ирээгүй байгаа аж.
Ё.Отгонбаярыг хоёр жилийн өмнө Налайх дүүргийн харьяат, “Тавин лан” компанийн захирал Х.Цогнойжамцыг дарамтлан “Ланд круйзер-200” маркийн автомашиныг нь дээрэмдэж, хахууль авахыг завдсан хэрэгт буруутгаж буй билээ. Мөн Боловсролын сайд байх үеийн бүхий л тендерийн материалыг нэг бүрчлэн шалгаж эхлээд байгаа юм.
Б.Бурмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ