ЭМШУИС-ийн оюутан гүйснээс болж бахардаж амиа алдлаа

ЭМШУИС-ийн оюутан хичээлийн байрандаа амиа алдсан хэрэг өнөөдөр өглөө гарлаа. Хэргийг тодруулбал, биеийн тамирын хичээл орж гүйлгэсний улмаас 17 настай оюутан нас баржээ. Оюутан энэ жил нэгдүгээр дамжаанд элсэн орсон гэнэ. Уг хичээл дээр оюутнууд сургуулиасаа гараад Хүүхдийн парк ортол гүйгээд буцаж сургууль дээрээ гүйсээр ирэх даалгавартай байж. Улмаар 17-хон настай охин бахардан унаж, зүрх нь зогссон аж. Одоогоор хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж, багш оюутнуудаас мэдүүлэг тайлбар авахаар хавтаст хэрэг нээгээд байна.

Б.Бурмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ