Хөтлийн Цемент шохойн хэрэгт дөрвөн хүнийг цагдан хорьжээ

АТГ-аас “Хөтөлийн цемент шохой” ХК-ийн захирлуудыг баривчлан саатуулсан байгаа. Өнгөрөгч мягмар гаригт явуулсан уг баривчилгаанд компанийн захирал А.Шоовдор, дэд захирал Д.Валяхүү, үйлдвэрийн хангамжийн хэлтсийн дарга болон ерөнхий нягтлан бодогч Н.Бадарч, Н.Энхтуяа зэрэг 7 хүн багтсан байна.Тэгвэл энэхүү хэргийн талаар дөнгөж сая АТГ-ын мөрдөн байцаах албаны дарга Э.Амарбат мэдээллээ. Одоогоор энэхүү хэрэгт долоон хүн сэжигтнээр татсан байгаагаас 4 хүнийг цагдан хориодбайна.
АТГ-аас эрүү үүсгэн шалгаж буй энэ хэрэгт нийтдээ 38 орчим тэрбум төгрөгийнхэрэг яригдаж байгаа юм.
Б.Бурмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ