Ч.Гансүх нарын хэргийг АТГ дахин шалгаж байна

Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга асан Ч.Гансүх нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтыг АТГ-т шалгаж дуусгаад Прокурорт танилцуулж, шүүхэд шилжүүлсэн. Ингээд анхан болон давж заалдах шатны шүүхээс мөрдөн байцаах ажиллагаа дутуу, ямар нэгэн зүйлийг нэмж шалгах шаардлагатай гэж үзсэн учраас нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ. Хэргийг АТГ-т дөнгөж сая хүлээж авчээ. Шүүхийн шийдвэрээр зайлшгүй нэмж шалгах шаардлагатай гэж үзсэн асуудлуудыг нэмж шалгаад зохих журмынх нь дагуу холбогдох байгууллагад нь шилжүүлж шийдвэрлүүлдэг учиртай аж.

Б.Бурмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ